Call 7713-0011

Гэнэтийн ослийн даатгал

Байгууллагын ажиллагсдад гэнэтийн байдлаар учирч болзошгүй бүх төрлийн эрсдэлээс тэднийг хамгаалахад ажиллагсадын гэнэтийн ослын даатгал чиглэгддэг. Энэхүү даатгал нь 17- 65 хүртэлх насны байгууллагын гэрээт болон гэрээт бус ажилчдад хамаарна.


Хөдөлмөрийн чадвар түр алдалтын даатгал

Байгууллагын ажиллагсад амь нас, эрүүл мэндээ гэнэтийн өвчнөөс хамгаалахад хөдөлмөрийн чадвар түр алдалтын даатгал чиглэгддэг. Энэхүү даатгал нь 17- 65 хүртэлх насны байгууллагын гэрээт болон гэрээт бус ажилчдад хамаарна.



Хөрөнгийн даатгал

Хөдлөх хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгө.


Үндсэн эрсдэл:

  • Галын эрсдэл /ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрслдэлээс үүдэн гарах гал/
  • Байгалийн эрсдэл /газар хөдлөлт, аянга, цахилгаан, цасан болон шороон шуурга, ширүүн мөндөр үер/
  • Цахилгаан эрчим хүчний эрсдэл /цахилгааны өндөр хүчдэл, хэт хэлбэлзэл, богино холболт, цахилгаан соронзон орны нөлөөлөл/
  • Сантехникийн эрсдэл

Нэмэлт эрсдэл:

  • Бүх төрлийн ослын эрсдэл
  • Гуравдагч төрлийн ослын эрсдэл
  • Хулгай дээрмийн эрдсдэл

Ачаа тээврийн даатгал

Тухайн ачаа бараа тээвэрлэгдэж явах үеийн бүх төрлийн эрсдэлээс хамгаалахад чиглэсэн даатгал нь дараах 2 төрлийн эрсдлээс хамгаална.

  • Бүх төрлийн эрсдлээс 100% хамгаалсан нөхцөл
  • Стандарт нөхцөл

Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгал

Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгал нь зам тээврийн осол болон байгалийн гамшиг, зогсоол, талбайд байх үед ямарваа нэгэн биет зүйл унах, барилгын нуралт зэрэг эрсдэлүүдээс хамгаалахад чиглэгддэг.


Бараа материал, агуулахын даатгал

Бэлэн бүтээгдэхүүн болон түүхий эд материалыг хадгалах хугацааны явцад галын аюул, байгалийн гамшиг, хулгай дээрэм, агуулахад ашиглагддаг тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлээс үүдэлтэйгээр гарах бүх төрлийн эрсдэлээс хамгаалахад энэхүү даатгалын зорилго чиглэдэг.


Барилга угсралтын бүх эрсдлийн даатгал

Барилга угсралтын ажлын явцад тухайн ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор гарч болох гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага, болон барилгын талбай дээр ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, машин механизм, бараа материал, бусад холбогдох түр сууц, агуулах, инженерийн шугам сүлжээнд гарч болзошгүй эрсдлүүдээс хамгаалах зорилготой даатгал.


Тоног төхөөрөмжийн даатгал

Тоног төхөөрөмж дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг аливаа байгууллагын хувьд тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, үйлдвэрлэлийн сул зогсолт хийх, байгалийн болон давагдашгүй хүчин зүйлд өртөх нь элбэг тохиолддог. Энэхүү эрсдлээс та дээрх даатгалыг сонгосноор хамгаалагдах боломжтой.


Тусгай зориулалтын машин механизмын даатгал

Барилгын салбарт ашиглагддаг тусгай зориулалтын машин механизм болох эксковатор, бульдозер, бүх төрлийн өрмийн машинууд, тэдгээрт нэмэлтээр суурилуулсан тоног төхөөрөмж, бусад механизмуудыг тухайн уурхайн орчин, гарааш, зогсоол, талбай дээр болон тээвэрлэгдэж байх үед учирч болох бүхий л эрсдлээс хамгаалахад Тусгай зориулалтын машин механизмын даатгал чиглэгддэг.


Барилга байгууламжийн даатгал

Байгууллагын эзэмшлийн /түрээсийн / хариуцлагын бүх төрлийн зориулалтаар ашиглаж болох үл хөдлөх хөрөнгийн чанартай барилга байгууламж.


Үндсэн эрсдэл:

  • Байгалийн эрсдэл /газар хөдлөлт, галт уул дэлбэрэх, аадар бороо, шороон шуурга, үер ус, хөлдөлт, хөрсний гулгалт, суулт нурангид даруулах, хүчит салхи/.
  • Гал, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт.
  • Цахилгаан эрчим хүчний (Цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачаалал)
  • Ус, чийгний /сантехникийн шугам сүлжээний гэмтэл/

Нэмэлт эрсдэл:

  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй
  • Гадны нөлөөлийн эрсдэл
  • Бүх төрлийн гэнэтийн ослийн эрсдэл
  • Хулгай дээрмийн эрсдэл
  • Нэмэлт зардлын даатгал /баримтаар нотлогдох/