Call 7713-0011

Жолоочийн хариуцлагын даатгал

Жолоочийн хариуцлагын даатгал нь жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилготой даатгал юм. /Албан журмаар даатгаж буй даатгал/

  • Амь нас
  • Эрүүл мэнд
  • Эд хөрөнгө

Тээврийн хэрэгслийн даатгал

Жолооч таны ур чадвараас гадна замын хөдөлгөөнд оролцож буй бусад жолооч нарын болгоомжгүй, туршлагагүй байдал таны машины бүрэн бүтэн байдалд үргэлж аюул учруулж байдаг. Бусдын болгоомжгүй үйлдлийг та хянаж чадахгүй тул учирч болох эрсдэлийг хохиролгүй даван туулахад тань энэхүү даатгал тусална.

Даатгах зүйл:

  • Тээврийн хэрэгсэл
  • Зөвшөөрөгдсөн нэмэлт тоноглол

Жич: Тээврийн хэрэгслийн даатгал нь зөвхөн машинд учирсан хохирлыг нөхөн төлдөг бөгөөд зорчигч болон жолоочид үүссэн эрүүл мэндийн хохирлыг барагдуулахгүй.

Эрүүл мэндийн даатгал

Дотоодын эрүүл мэндийн даатгал нь даатгуулагч байгууллагын ажилтнууд болон иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл мэндийг хамгаалах олон төрлийн багц сонголт бүхий эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн юм.

  • Хэвтэн эмчлүүлэх
  • Амбулторийн эмчилгээ, үйлчилгээ
  • Жирэмслэлт, төрөлт
  • Эд эрхтэн шилжүүлэн суулгах
Олон улсын эрүүл мэндийн даатгалыг гэрээт эмнэлгүүдээр эрхэм даатгуулагч та үйлчлүүлэх боломжтой.

  • Урьдчилсан үзлэг
  • Хөнгөвчлөх эмчилгээ
  • Жирэмслэлт болон төрөлт
  • Сэтгэцийн эмчилгээ
  • Вакцинжуулалт
  • Шүд
  • Хараа
  • Эмнэлэгт хэвтэхээс өмнө болон дараах сувилгаа
  • Уламжлалт эмчилгээ
  • Хэвтэн эмчлүүлэх өрөө

Гэнэтийн ослийн даатгал

Гэнэтийн ослын даатгал нь таныг бүх төрлийн гэнэтийн ослын улмаас бэртэж, гэмтсэн тохиолдолд эмчилгээний зардлыг нь нөхөн төлснөөр танд санхүүгийн бодит тусламж болох даатгал юм.

  • Байгалийн
  • Ахуйн
  • Үйлдвэрлэл техникийн
  • Техниктэй харьцах үеийн
  • Гадны нөлөөллийн
  • Бусад

Гэнэтийн осол гэж юу вэ?

  • Хальтирч унах, унаж бэртэх, элдэв зүйлд хавчуулагдах, гар хөлөө гэмтээх, түлэгдэх, элдэв хорт зүйл, хорт хий, эмийн зүйлээс хордох, угаартах, дээвэр тагтан дээрээс юм унах, зам тээврийн осолд өртөх гэх мэт
  • Гал түймэрт өртөх, үер усанд автах, наранд цохиулах, элдэв хорт ургамалд хордох гэх мэт
  • Морь малаас унах, чирэгдэх, малд өшиглүүлэх, тийрүүлэх, хазуулах, мал маллагаа, агнуурын болон бусад үед араатан амьтан, нохойд хазуулах, уруулах гэх мэт
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлого гэх зэргээр ажил мэргэжлийн онцлогоос хамааран гарах хохирол
  • Машин, галт тэрэг, онгоцоор болон усан онгоцоор зорчих явцад тухайн тээврийн хэрэгсэл онхолдох, мөргөлдөх, шүргэлцэх, шарвах, унах, живэх зэргээс үүдэн бэртэж гэмтэх, улмаар амь насаа алдах
  • Бусдад зодуулах, хорлогдох, буу хутга мэс бүхий этгээдийн дайралтанд өртөх зэргээр гэнэтийн таагүй зүйлтэй учрах

Гадаад аялалын даатгал

Аялагчийн эрүүл мэнд, ачаа тээш, бичиг баримт болон нислэгийг нэг дор хамгаална. Аялал болон албан ажилд явж буй бүх насны хүмүүс аялалын хугацаанд даатгуулах боломжтой. /Заавал даатгал/

  • Эмнэлэг, эмчилгээний зардал
  • Зөөн тээвэрлэх зардал
  • Нислэг хойшлогдох зардал
  • Ачаа тээш алдагдах, хоцрох
  • Бичиг баримт хаяж гээгдүүлэх
  • Гэр бүлийн гишүүнд холбогдох зардал

Дотоод аялалын даатгал: /МУ нутаг дэвсгэрт хамаарна./

Даатгуулагчийн учирч болзошгүй дараах нэмэлт эрсдлүүдээс сонгосон багцаас хамааран даатгана.

  • Гэнэтийн осол
  • Гэнэтийн өвчин
  • Нэр заасан өвчин
  • Хуулийн хариуцлага
  • Ачаа тээш алдах
  • Бичиг баримт алдах
  • Ачаа тээш, нислэг хоцрох

Түрээслэгчийн хариуцлагын даатгал

Даатгуулагч нь худалдаа үйлчилгээ явуулах, мөн оффисийн зорилгоор албан байгууллагын барилга, байр талбайг түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшиж ашиглаж байх үед түрээслүүлэгчийн өмч хөрөнгө, дундын өмч хөрөнгө болон бусад түрээслэгч, үйлчлүүлэгчийн хөрөнгө, бие эрхтний гэмтэл бэртэл, амь нас, эрүүл мэндэд учирах хохиролыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

  • Даатгуулагчийн бизнесээ явуулж буй талбай, орчин нөхцөлд гарах гэнэтийн осол аваар
  • Даатгуулагчийн ашиглаж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн эвдрэл тасалдал доголдлоос үүдэн гуравдагч этгээдэд учруулж болзошгүй хохирол
  • Даатгуулагч эсвэл түүний ажилтан, худалдагчийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас гуравдагч этгээдэд учруулж болзошгүй хохирол

Мэргэжлийн хариуцлагын даатгал

Мэргэжлийн хариуцлагын даатгал нь мэргэжлийн ажилтан, албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан хайхрамжгүй үйлдэл, мэргэжлийн алдаа, ур чадвар дутсанаас үүдэн бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан үеийн санхүүгийн эрсдэлийг шийдэхэд чиглэгддэг.

  • Аудит
  • Өмгөөлөгч
  • Нотариатч
  • Нягтлан бодогч
  • Эмч
  • Үнэлгээчин