Call 7713-0011

Захирал болон удирдах албан тушаалтны хариуцлагын даатгал

Захирлууд болон удирдах ажилтнуудын санамсар болгоомжгүй, буруутай үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдэд учруулах хуулийн хариуцлагыг энэ даатгалаар хамгаалах боломжтой.

Ажил олгогчийн хариуцлагын даатгал

Ажил олгогч нь энэ төрлийн даатгалд даатгуулснаар ажиллагсдынхаа өмнө хүлээх хуулийн хариуцлагаас хамгаалагдах болно. Уг даатгалд тухайн байгууллагын бүх ажилтнууд хамрагдах ба ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа амь нас, эрүүл мэндээрээ хохирох, хөдөлмөрийн чадвараа алдах, гэмтэж бэртэх тохиолдолд даатгалын нөхөн төлбөр авна.


Бүтээгдэхүүн үйлчилгээний хариуцлагын даатгал

Тухайн байгууллагын үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг бүтээгдэхүүн үйлчилгээний алдаа дутагдал, доголдлын улмаас хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулснаас гарах аливаа хохирлыг бүтээгдэхүүн үйлчилгээний хариуцлагын даатгалаар хамгаалахад чиглэгдэнэ.


Түрээслэгчийн хариуцлагын даатгал

Түрээслэгч нь түрээсийн хөрөнгийг ашиглах явцад түрээслүүлэгчийн болон гуравдагч этгээдийн эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага.

Үндсэн эрсдэл:

  • Түрээслүүлэгчийн эд хөрөнгөнд хохирол учруулах
  • Гуравдагч этгээдийн /тухайн байр талбайд байгаа бусад түрээслэгч нар байна/ эд хөрөнгөнд хохирол учруулах
  • Дундын өмчинд хохирол учруулах

Бүх төрлийн мэргэжлийн хариуцлагын даатгал

Мэргэжлийн хариуцлагын даатгал нь мэргэжлийн ажилтан албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан хайхрамжгүй үйлдэл, мэргэжлийн алдаа, ур чадвар дутсанаас үүдэн бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан үеийн санхүүгийн эрсдэлийг шийдэхэд чиглэгддэг.

Үүнд дараах ажил мэргэжлүүд багтана:

  • Аудит
  • Өмгөөлөгч
  • Нотариатч
  • Нягтлан бодогч
  • Эмч
  • Үнэлгээчин

Операторийн хариуцлагын даатгал

Операторч тээврийн хэрэгсэл жолоодож ажил үйлчилгээ үзүүлж байх үедээ санамсар болгоомжгүй, ур чадвар дутагдсаны улмаас гуравдагч этгээдэд учруулж болзошгүй хуулийн хариуцлагаа даатгуулах, тэдгээрийн ашиг сонирхлын төлөө амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлагын хамгаалахад чиглэсэн даатгал юм.


Хөдөлмөрийн чадвар түр алдалтын даатгал

Байгууллагын ажиллагсад амь нас, эрүүл мэндээ гэнэтийн өвчнөөс хамгаалахад хөдөлмөрийн чадвар түр алдалтын даатгал чиглэгддэг. Энэхүү даатгал нь 17- 65 хүртэлх насны байгууллагын гэрээт болон гэрээт бус ажилчдад хамаарна.


Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр хуулийн дагуу жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд заавал хамрагдах ёстой.Та замын хөдөлгөөнд оролцох явцдаа зам тээврийн осол гарган бусдын машиныг мөргөх, тухайг машин дотор сууж явсан зорчигч гэмтэх, нас барах болон явган хүнийг шүргэх, мөргөх, амь насыг нь хохироох, мөн зогсоол дээр тавих, ухрахдаа бусдын машиныг мөргөх эсвэл явган хүнийг санамсаргүйгээр мөргөх, амь насыг нь хохироох зэргээр бусдын эрүүл мэнд, амь нас эд хөрөнгөнд хохирол учруулснаас гарах зардлыг энэхүү даатгал нөхөн төлнө.


  • Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр /машинтай хүн бүр/
  • Тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран мэргэшсэн жолооч болон “С”, “Д” ангиллын жолооч заавал даатгуулна.